Сонгон шалгаруулалт зарлах тухай

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт зарлах тухай

2013.04.11

Монгол Улсын Прокурорын байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  Сонгон шалгаруулалтын бүртгэл 2013 оны 04 сарын 11-ний өдрөөс мөн сарын 26-ны өдрийг дуустал Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэст явагдана.

Шалгаруулалтын шаардлага:

– Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол Улсын иргэн” гэсэн шаардлагыг хангасан.

– Орос, Англи, Герман, Хятад, Турк, Солонгос, Франц хэлийг сайн эзэмшсэн. /аль нэг/ Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар УЕПГ-ын Тамгын хэлтсийн 260855 дугаарын утсаар тодруулна уу.
    

УЕПГ-ын Тамгын хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж