Хятадын “Baosteel” ОХУ-ын “Mечел”-д хувь эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Хятадын “Baosteel” ОХУ-ын “Mечел”-д хувь эзэмшинэ

БНХАУ-ын “Baosteel” корпораци ОХУ-ын нүүрс, гангийн үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч “Mечел” группийн уул уурхай хариуцсан компанийн 25 хувийг худалдаж авахаар яриа хэлэлцээр эхлүүлжээ. Энэ нь Хятад улс ОХУ-тай коксжих нүүрсний чиглэлд идэвхтэй хамтрах сонирхол их байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна. “Ройтерс” агентлаг болон “Hong Kong Daily News” зэрэг эх сурвалжуудад дурдсанаар Mечелийн охин компанийн 25 хувийг 1.25 тэрбум ам.доллараар үнэлж байгаа гэнэ. “Mечел” групп нь ОХУ-ын Якутын өмнөд хэсэгт байрлах, дэлхийд нөөцөөрөө эхний эгнээнд бичигддэг Элга коксжих нүүрсний ордыг эзэмшдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж