Ховдын экс-Засаг даргын хэргийг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Ховдын экс-Засаг даргын хэргийг хянаж байна

Ховд аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Г.Нямдавааг шүүх хурал тун удахгүй товлогдох бололтой. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянан, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Г.Нямдавааг өнгөрсөн 2011 онд мах боловсруулах үйлдвэр бариулах нэрийдлээр “Баруун Монгол интернэшнл” компанид 350 сая төгрөг хүүгүй олгосон хэрэгт буруутгаж буй. Түүний хэргийг жил гаруй шалгаж байгаа “Баруун Монгол интернэшнл” компани нь орон нутгийн төсвөөс их хэмжээний мөнгө хүүгүй зээлсэн хэдий ч одоо болтол үйлдвэрээ бариулаагүй байгаа юм.

Засаг дарга асан Г.Нямдаваа “Би энэ мөнгийг ЖДҮ-ийг дэмжихэд ашиглах тухай тогтоол гаргаад байтал ИТХТ-ийн хуралдаанаар энэ тогтоолыг надад мэдэгдэлгүйгээр өөрчилж, “Баруун Монгол интернэшнл” ХХК-ийн шинээр баригдах  мах боловсруулах үйлдвэрийг барьцаалан, тав хүртэлх жилийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байсан. Би энэ шийдвэрт хориг тавих гэсэн боловч надад хугацаа хэтрүүлэн танилцуулсан тул ямар ч арга байгаагүй” гэж тайлбарладаг байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж