Өсвөрийн хөлбөмбөгчид Хонконгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид Хонконгийг зорилоо

Монголын 13 хүртэл насны хөлбөмбөгийн шигшээ багийнхан анх удаагаа зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хонгконгийг зорилоо. Энэхүү тэмцээний урьдчилан шалгаруулах тоглолтод нийт 46 улсын шигшээ баг оролцох юм. Тэд найман хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ баг “H” хэсэгт Япон, БНАСАУ, Хонгконг, Макаогийн өсвөрийн хөлбөмбөгчидтөй багтав. Хэсгээс тус бүр хоёр баг дараагийн шатанд шалгарна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар спортын мастер Г.Донтор, туслахаар спортын мастер Б.Батболд нар ажиллаж байна.

Өсвөрийн тамирчдын тоглолтын хуваарийг хүргэе.

  • 2013.04.12 15:00 цагт   Макао vs Монгол
  • 2013.04.14 15:00 цагт   Монгол vs Япон
  • 2013.04.16 17:30 цагт   БНАСАУ vs Монгол
  • 2013.04.17 17:30 цагт   Монгол vs Хонконг


“СПОРТЫН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж