БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно

БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын /АҮХНХ/ Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас тус улсад ажиллаж, амьдарч байсан иргэдийн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Долоо дахь удаагийн уулзалт өнөөдөр IV хороололд байрлах “Халла” ресторанд 17.00 цагт болно.

Уулзалтад БНСУ-ын АҮХНХЭГазрын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Ху Ёнг оролцоно. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж буй хөтөлбөрийг танилцуулах аж.

Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 50032000 болон www.monkor.net сайтаас авна уу.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж