
номынхоо нээлтийг хийлээ. “Хорхе Лоренцо: Аваргын хөрөг” нэртэй номонд
түүний спортын замналын тухай өгүүлснээс гадна олон сонирхолтой гэрэл
зураг багтжээ. Түүнчлэн 2010 онд аваргын цом өргөж байгаа, 18 уралдааны
есөд нь ялж, 16 удаа шагналын тавцанд гарсан гээд аварга авсан бүхий л
мөчүүдийг багтаасан байна. Лоренцо номоо Мэтт Робертстой хамтран бичсэн
бөгөөд шинэ улирал эхлээд хоёр уралдаан хийснийхээ дараа ийнхүү
худалдаанд гаргаж байгаа юм. Катарт болсон нээлтийн гран-прид Кейси
Стоунерийн ард бичигдсэн тэрбээр 10 хоногийн өмнө Херезэд зохиогдсон
гран-прид түрүүлж, дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн юм.
Score Studio