Баян-Өндөр суманд хамгийн их тунадас оржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Баян-Өндөр суманд хамгийн их тунадас оржээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн ээлжит мэдээллээ өнөөдөр /04.11/ хийлээ. Энэ удаа оны эхний улирлын дүнг танилцуулсан юм. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) энэ оны  гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн байна. Ерөнхий индекс гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  

Мөн Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас өнгөрсөн гуравдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд орж 20.2 мм-т хүрчээ. Мөн гуравдугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд хамгийн их температур 23.0 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн бага температур -34.0 хэм  байлаа. Салхины хурд Говь-Алтай аймгийн Бугат, Өмнөговь аймгийн Булган суманд 40 м/с хүрчээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж гуравдугаар сард  Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 31 удаа,  13-р хороолол орчимд 30 удаа, 32-ын тойрог орчимд 17 удаа, Хархорин захын орчимд 11 удаа, 1-р хороолол орчимд 6 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 25 удаа,  Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 17 удаа, 1-р хороолол орчимд 16 удаа, Хархорин захын орчимд 4 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 22 удаа, 13-р хороолол, 32-ын тойрог орчимд тус бүр 20 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 17 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Аюулт үзэгдэл, осол  2013 оны эхний улиралд   1125 удаа гарсны улмаас 21 хүн амь насаа алдаж, 135.7 мян.толгой мал,амьтан хорогджээ. Энэ оны эхний улиралд объектын түймэр 1062 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 21 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 17 удаа, ой, хээрийн түймэр, гол, нуурын усанд хүн унасан осол тус бүр 4 удаа, хүчтэй салхи шуурга, үер, бичил уурхайн нурангины осол тус бүр 3 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин,  малын гоц халдварт цэцэг өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 1 удаа  бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 5.2 тэрбум төгрөг, хүчтэй салхи шуурганд 350.1 сая төгрөг, мал, амьтны халдварт галзуу өвчинд 9.8 сая төгрөг,  тэсэрч дэлбэрэх бодисын осолд 3.2 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна.

Эх сурвалж: www.nso.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж