
Сануулахад, АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар хууль бусаар лиценз тараасан, сэргээсэн хэрэгт буруутай болох нь тогтоогдож, анхан шатны шүүхээс 5.1-6.6 жилийн ял сонсоод байгаа. Д.Батхуягийг хайгуул хийх эрхийг нь цуцлаад байсан “Саусгоби сэндс” компаниас хахууль авч, 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн дөрвөн лицензийг сэргээсэн гэж буруутгасан. Харин мөнгө угаасан эсэхийг ийнхүү УМБГ-т шалгахаар болжээ.
Д.ЖАРГАЛ