Авлигач цагдаа нарыг барьж өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Авлигач цагдаа нарыг барьж өгчээ

Энэтхэгийн Мумбай хотын оршин суугч Мухамед Хан гэгч эрэгтэй өнгөрсөн гуравдугаар сард өөрөөс нь авлига авсан цагдаа нарын бичлэгийг хийж, холбогдох газарт мэдүүлжээ. “ВВС” агентлагийн мэдээлснээр Мухамед Ханы нууц дуранд хоёр долоо хоногийн хугацаанд авлига авч буй 36 цагдаагийн ажилтан бичигдсэн бөгөөд прокуророос тэднийг сэжигтнээр татан баривчилсан байна. Түүнчлэн эдгээр цагдаа нар тус бүр 50-150 хүртэлх рупийг авлигад авсан нь дээрх бичлэгээр нотлогджээ.

Мухамед Хан нь Нехру Нагар дүүрэгт амьдардаг найзынхаа гэрт барилгын ажил хийж байхдаа нэгэн шалтгаанаар цагдаад дуудагдсан ба улмаар тухайн цагдаа түүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэний дараагаас эхлэн дээрх бичлэгийг хийж эхэлжээ. Мумбайн цагдаагийн газрын дарга Сатяпал Сингх энэхүү хэргийг “ичгэвтэр явдал” хэмээгээд дүрс бичлэгт бичлэгт бичигдсэн цагдаа нарын буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж