
Мөн энэ сарын 16, 23-нд Ц.Нацагдорж агсаны “Тунгалаг тамир” мюзиклыг тайзнаа тавих юм. Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг “Тунгалаг тамир” романыг анх төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан мюзикл болгох ажлыг эхлүүлж байжээ. Харин одоо түүний энэ үйл хэргийг үргэлжлүүлэн найруулагч Д.Ганхуягын найруулгаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулах гэж байна.
М.Урин