
АНУ-ын хууль гаргагчдын зүгээс ойрын хугацаанд тус улс дахь цагаач иргэдийг хэрхэн бүртгэлжүүлэх талаарх шинэ хуулийг батлахаар хэлэлцэж буй юм. Сүүлд хийсэн судалгаанаас үзвэл АНУ-д 11 сая гаруй хууль бус, бүртгэлгүй цагаач иргэд байдаг аж.
АНУ 2007 оноос хойш цагаачлалын системд дорвитой шинэчлэлт, өөрчлөлт хийгээгүй бөгөөд 2010 онд “Dream Act” /Мөрөөдлийн акт/ нэртэй цагаач залууст тус улсын иргэншил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсныхоо дараа цагаачлалын системд шинэчлэлт хийх хуулийн төслийг санаачилсан байна.
Б.АНХТУЯА