2013 оны Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотод болно. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 26, эмэгтэй чөлөөт бөхийн 16 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын 4500 үзэгчийн суудалтай К.Д.Жадхавын нэрэмжит Бөхийн ордонд явагдана. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэг улсад өмнө нь 1979, 1987, 1991, 2003, 2010 онуудад 5 удаа явагдаж байжээ.
Манай тамирчид Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 34 хүрэл медаль нийтдээ 82 медаль, эмэгтэй бөхчүүд 3 алт, 17 мөнгө, 24 хүрэл медаль нийтдээ 44 медаль, бүгд 126 медаль хүртээд байна. Үүнд эрэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг 2006 онд, эмэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2007 онд хамгийн сүүлд алтан медаль авчээ.