Олон улсын театрын өдрөөр хоёр ч “Муза”-тай болоод амжсан “ТВ коктейль” хамтлагийн залуус уран бүтээлийн их ажлын хажуугаар боловсролдоо анхаараад тун завгүй явах болжээ. “Гэгээн муза” наадмаас ганзага дүүрэн буцсан тэд хамтлагаараа “Talk talk english” сургалтын төвд суралцаж байгаа юм билээ. “Хоёр ертөнцийн буудал” эзэддээ хоёрын хоёр шилдэг дүрийн шагнал авчирсан нь хамтлагийн жүжигчид мэргэжлээрээ өдөр ирэх тусам өсөж, дэвшиж байгааг харуулсан юм. Тэгвэл залуус зөвхөн мэргэжлээрээ өсөх бус мэдлэг боловсролдоо ч бас анхаарч эхэлсэн бололтой. “ТВ коктейль”-ийнхоныг тун идэвхитэй, сайн оюутнууд хэмээн хамт олон, багш нар нь хүртэл магтдаг гэсэн. Хамгийн мундаг суралцагч нь мэдээж хамтлагийн ганц “сарнай” болсон хамгийн адтай Аюуш гэсэн шүү.
Г.ДАША