Оюутолгойд Их Британичууд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Оюутолгойд Их Британичууд ажиллана

Их Британид төвтэй олон улсын инженер, төслийн менежментийн компани болох “АМЕС” Оюутолгой ордын Lift 1 хэсэгт судалгаа хийхээр сонгогдсон байна.  “Айвенхоу майнз”-тай байгуулсан гэрээний дагуу тус компани Оюутолгойн инженерийн багтай хамтран өдөрт 85 мянган тонн зэс олборлоход зориулсан барилга байгууламж, зардлын тооцоо, загвар дизайн болон бусад шаардлагатай зүйлсийг тодорхойлж боловсруулахаар хоёр жилийн турш ажиллах юм.  “АМЕС”-ын гүйцэтгэх захирал Нейл Брюс энэ талаар ярихдаа, “Айвенхоутай байгуулсан энэхүү гэрээ нь манай компанийг хэр сайн ажилладаг болохыг тус салбарын бусад үйлчлүүлэгчдэд харуулсан томоохон жишээ боллоо” гэжээ. Харин тус компанийн ерөнхийлөгч Боб Стэнлэйк “Оюутолгойн боломжийг судлахад оролцохоор сонгогдоно гэдэг дэлхийд тэргүүлэгч болохоор зорьж буй “АМЕС”-ын хувьд урагшаа ахиж буй томоохон, чухал алхам юм” гэсэн байна.

Ж.ГЭГЭЭ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж