
Алхах гишгэх нь цаг тутамд олны өмнө ил байдаг Милагийн өмнөх болоод одоогийн хайрын эзэд ийнхүү папараццичдын дуранд өртсөн байна. Энэ үеэр тэднийг өөдөөс өөдөөсөө харан мэндэлдэг эсэх нь гэрэл зурагчид болоод фэнүүдийнх нь хувьд сонирхол татам агшин байсан бололтой.
Өдгөө 32 настай Калкин 2002 оноос хойш найман жилийн турш Милатай хайр сэтгэлийн холбоотой байж, хосууд хамтдаа амьдарч байсныг фэнүүд нь андахгүй бизээ. Калкиныг хар тамхи мансууруулах бодис ихээр хэрэглэх болсноос үүдэн Мила 2011 онд түүнээс харилцаагаа бүрмөсөн тасалж, Холливудын эрхэмсэг хатагтай нарын нэг Деми Мурын экс нөхөр Эштонтой хайр сэтгэлийн романс үүсгээд байгаа билээ.
Э.АНХТУЯА

