Эхнэр Бебедээ детектив уншихад нь саад хийж байсан Дэниэльсон гэх эрийг Америкийн шүүх ер бусын садист гэж үзэн тэднийг салгасан байна. Тэр нөхөр эхнэрийнхээ уншиж байсан ном бүрийн 30 дугаар хуудсан дээр алуурчных нь нэрийг бичдэг байжээ. Үүний дараа эхнэрт нь уг номыг гүйцээн унших сонирхол нь унтардаг байжээ.
Британийн Нил Дьюхарт хөлбөмбөгөөс болон эхнэрээсээ салав. Эхнэр нь хөлбөмбөгчний гарын үсэгтэй футболкийг нь угаасан байсныг шүүгч вандализм гэж үзсэн учир тэднийг салгажээ.
Нэг америк эмэгтэй нөхөртэйгээ энгэр зөрүүлж байх үеэр нөхрийнх нь эрхтний протез нь хугарсан учир 2008 онд тэр нөхрөөсөө салсан байв.
2010 оны арванхоёрдугаар сард 99 настай итали өвгөн 96 настай эмгэнийхээ 1940-өөд онд нууц амрагтаа бичиж байсан хайрын захидлыг илрүүлэд салах өргөдлөө өгчээ. Салсныхаа дараа тэд хэзээ нэгэн цагт салсан хүмүүсээс хамгийн хөгшинд тооцогдох болжээ.
Италийн хосууд хуримынхаа бал сарыг Парист өнгөрөөж ирээд салцгаасан байв. Учир нь нөхөр нь хайртай эхийг авч яваад гурвуулаа бал сарыг өнгөрөөсөн нь эхнэр болсон эмэгтэйд нь таалагдсангүй.
Оросын Мурманск хотын Андрей Карпов гэдэг залуу найзтайгаа мөрийтэй тоглоод их мөнгө алдсаны дараа эхнэрээ тавьж тоглоод бас хожигдсон байв. Одоо түүний эхнэр нь найзтай нь суусан байгаа!
Гучин настай эмэгтэй өөрийгөө 24-тэй гэж гэрлэх үедээ хэлж байсан нь 10 жилийн дараа нөхөрт нь мэдэгдээд тэр салах өрөгдөл гаргасан байв.
Нөхөр нь кофе чанаж өгөхгүй бол эхнэр нь салж болдог ёс Саудын Арабт байдаг гэнэ.
Дотуур хувцас өмсөхөөс татгалзсан гээд румын эмэгтэй нөхрөөсөө салжээ.