Солонгос захирал монгол ажилтнаа зоджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Солонгос захирал монгол ажилтнаа зоджээ

Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрладаг “Кореано” зочид буудлын солонгос захирал  монгол эмэгтэй ажилтнаа зодсон хэрэг өчигдөр 17:45 цагт цагдаагийн байгууллагад иржээ.  Мэдээллийн дагуу шалгахад тус буудлын өрөөний үйлчлэгчээр ажилладаг, Чингэлтэй дүүргийн найм дугаар хорооны оршин суугч 31 настай З-г тус буудлын захирал, БНСУ-ын иргэн 55 настай Канг Юүн Шиг  гэгч  “утасны аппарат авчирч өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж гэмтээснийг  тогтоосон байна. Мөн өчигдөр дунд сургуулийн  багш, АНУ-ын иргэн, 48 настай эмэгтэй  Жоуз Болиарыг Бага тэнгэрийн амны орчимд Бөөгийн тахилгын ойролцоо бэлтгэл хийж явахад нь үл таних монгол залуу түлхэж унагаан, барилгын төмрөөр боож ухаан алдуулан, эрх чөлөөнд нь халдсан болохыг тогтоосон байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж