Цагдаагийнхан ажлаа танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан ажлаа танилцуулж байна

Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр “Ажил танилцуулах өдөр”-ийг зохион байгууллаа.  Цагдаагийн байгууллага иргэдэд шуурхай хүртээмжтэй үйлчлэх, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх, байгууллага болон алба хаагчдын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд  уг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.  Уг арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын төв аппарат, нийслэлийн Багануур, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, НЦГ-ын Албадан саатуулах баривчлах төв, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв зэрэг байгууллагын  алба хаагч оролцож, иргэдэд  үйлчилж  байна. Энэ үеэр иргэдээс ирүүлж байгаа  санал,  өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох алба хаагчид хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх,  харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх зэргээр арга хэмжээ авч байна.
“Нээлттэй өдөр”-ийн хүрээнд тухайн дүүрэг, нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам, Архидан согтуурахтай тэмцэх, насанд хүрээгүй хүүхдийг  гэмт халдлагад өртүүлэхгүй байх арга замуудын талаар иргэдэд яриа таниулга хийж, Албадан саатуулах баривчлах төвд саатуулагдсан иргэдийг сургалтад хамруулж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн  иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг  өгөх, иргэдээс ирүүлсэн саналуудыг  хүлээн авч судлах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж