“Зургаа” зохиол шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

“Зургаа” зохиол шилдгээр шалгарлаа

Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. ССАЖЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан комисс уг уралдааныг дүгнэж, шилдэгийг тодруулан нийтэд зарласан бөгөөд “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдаанд шалгарсан бүтээлүүд нь оюуны өмчид бүргтүүлэн төрийн өмч болдгоороо онцлог юм.

Уралдаанд нийт 93 бүтээл ирсэнтэй шүүгчид танилцан шагналт байруудын эздийг шалгаруулжээ. Уралдааны ерөнхий шүүгчээр “Глоб интерншнэл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал ажилласан юм. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр 668 оноогоор Г.Анхбаярын “Зургаа” зохиол нэгдүгээр байрт шалгаран, 10 сая төгрөг,

хоёрдугаар байрт 645 оноогоор Д.Мэндсайханы “Би хэн бэ?”  зохиол шалгаран, зургаан сая төгрөг, гуравдугаар байрт 637 оноогоор С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиол удаалан дөрвөн сая төгрөгөөр тус тус шагнуулжээ.

Түүнчлэн, уралдааны тусгай байрын шагнал буюу сая төгрөгийн эздээр 628 оноогоор Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын “Дүүжлүүрийн эзэн”, 617 оноогоор П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин …”, 612 оноогоор Т.Бум-Эрдэнийн “Нүд” жүжгийн зохиол тус тус шалгарсан байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж