Нүүрсний зах зээлийн уналт үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Нүүрсний зах зээлийн уналт үргэлжилсээр

Коксжих нүүрсний гол зах зээл БНХАУ-д нүүрсний үнийн хямрал үргэлжилсээр байна. www.baiinfo.com сайтад мэдээлснээр тус улсын Хэбэй муж болон Өвөр Монголд коксжих нүүрсний тонн тутмын үнэ энэ 7 хоногт дахин 60-80 юаниар урууджээ. Коксжих нүүрсийг гол түүхий эд болгон ашигладаг кокс ба ган төмрийн үйлдвэрлэл зогсонги байдалд орж, эрэлт хэрэгцээ буурсан нь энэ бүхэнд нөлөөлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд зах зээл сэргэх магадлал тун бага гэнэ. Фьючерсийн биржүүд дээр ч коксжих нүүрсний үнэ тонн тутамд хамгийн өндөртөө 1,232 юань орчимд хэлбэлзэж байгаа юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж