“Секитей”-н захирал Кадастрын албаны даргаар томилогджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

“Секитей”-н захирал Кадастрын албаны даргаар томилогджээ


Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд төрийн албыг ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэж байгаа гэсэн яриа үнэн бололтой. Төрийн албаны томилгоо утгаа алдаж өчигдөрхөн хуушуур хайрч байсан хүн өнөөдөр уул уурхайн орд газруудын лицензийг шийдэх эрх мэдэлтэн болсон байх юм.

Улаанбаатар хотын анхны япон ресторануудын нэг болох “Секитей”-г “Бридж” группийн харьяа гэдгийг хүмүүс мэднэ. Сансарын туннелийн дээхэнтэй анхны салбар нь нээгдэж байсан бол хэдэн жилийн өмнө дараагийн салбар нь Энх тайваны гүүрийн хавьд ажиллаж эхэлсэн. Энэ ресторанаар манай томчууд төдийгүй гадаадынхан тогтмол үйлчлүүлдэг. “Бридж”-ийн харьяа энэхүү рестораныг эмч мэргэжилтэй Н.Чинбаатар хэмээх хүн хариуцан ажиллаж байгаад одоо төрийн албанд суга дэвшин очсон байх юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг өөрийн хувийн бизнесийг нь хөгжүүлсэн хичээл зүтгэлийг Ашигт малтмалын газрын Кадастрын албаны дарга хэмээх төрийн чухал албаны сэнтийгээр үнэлжээ.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж