Пхеньян Японы хотуудад довтолно

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Пхеньян Японы хотуудад довтолно

Фото: REUTERS

Дайн эхэлбэл БНАСАУ-ын арми Японы том хотуудад цохилт өгнө гэж лхагва гаригт Хойд Солонгосын төв хэвлэл "Нодон синмун" сонин бичсэн байв. "Япон манай нутаг дэвсгэрээс маш ойрхон учир цохиолтоос гадуур байж чадахгүй" гэж тус сонин тэмдэглэжээ. "Нодон синмун" сонинд онцолсноор Хойд Солонгосын цэргийн дээд командлал Токио, Осака, Киото зэрэг томоохон суурин газруудад цуврал цохилт өгөхөд бэлэн байгаа гэнэ. "Дайн болбол Японы бүх нутаг дэвсгэр дайны талбар болно. Хойд Солонгосын арми Япон мөн Ази, Номхон далайн бусад орнууд дахь Америкийн цэргийн баазыг устгах чадвартай" гэж уг сонинд бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж