Су Жи-соб, Гон Хью Жин нар хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Су Жи-соб, Гон Хью Жин нар хамтарна

Өмнөд Солонгосын нэртэй жүжигчид болох Су Жи-соб, Гон Хью Жин нар хамтран дэлгэцийн нэгэн шинэ кинонд тоглохоор болжээ. Кино ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн тэд энэ удаа “Hong sisters” нэртэй дэлгэцийн олон ангит кинонд тоглох юм байна. 

Энэхүү шинэ уран бүтээлд “My Girl”, “My Girlfriend is a Gumiho” “The Greatest Love" бүтээлүүд дээр ажиллаж байсан “Bon Factory” кино продакшин  ажиллах гэнэ. Уг бүтээлд Хью Жин, Жи Соб нар  хоёулаа гол дүрд тоглох бөгөөд киноны талаар өөр тодорхой мэдээлэл одоогоор хараахан хийгдээгүй байгаа аж. Тэдний хувьд урьд өмнө нь хэзээ ч хамтран тоглож байгаагүй бөгөөд найруулагчаар нь "A Briliant Legacy," "City Hunter," "Prosecutor Princess" бүтээлүүдээр үзэгчдийн танил болсон Өмнөд Солонгосын нэртэй уран бүтээлчдийн нэг Жин Хиюк ажиллах юм байна. Кино ирэх дорлдугаар сарын сүүлээр үзэгчдийн хүртээл болох аж.

“STORM” брэндийн нүүр царай болж загварын ертөнцийн карейраа эхлэж байсан Жи-собын хувьд өмнө нь “Болор шаахай” “Балид болсон явдал”, “Уучлаарай, Би чамд хайртай”, “Rough Cut” зэрэг бүтээлүүдээрээ Солонгост төдийгүй Азидаа томоохон жүжигчдийн тоонд орох уран бүтээлчдийн нэг. Харин Хью-Жиний хувьд ихэвчлэн инээдмийн өнгө аястай бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин юм.

Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж