
Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 8-ны 00.30 цагийн үед марк, дугаар нь тодорхойгүй цайвар өнгийн машин иргэн Г-г дайраад зугтжээ. Гэтэл түүний ард явсан нийслэлийн Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын харуулын цагдаа, дэд ахлагч Т хүн мөргөснийг анзааралгүй гүйцэж түрүүлэх оролдлого хийснээр хохирогчийг дахин дайрч амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байна.
Н.Түвшин