
“Хүнсний аюулгүй байдал-Иргэдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн маргааш 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд эхлэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Зөвөлгөөнийг Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийслэлийн захирагчийн албаныхан хамтран зохион байгуулах ажээ. Маргааш 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх зөвлөгөөнөөр гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон хүнсний аюулгүй байдлыг иргэд өдөр тутмын амьдралдаа хэрхэн анхаарч болохыг ярилцах юм байна.
У.БОЛОР