Европ тивийг дайран өнгөрсөн цасан шуурга Ази тивээр өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрч байна. Шуурганы төв цэг БНХАУ-ын баруун хойд бүс нутаг, Өвөр Монголоор дайрч их хэмжээний хохирол учруулжээ. Цасан шуурганы хойд зах нь манай газар нутгаар дайран өнгөрснөөр орон нутагт цасан бүрхүүл тогтож хаваржилт хүндэрч болзошгүй болоод байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Харин Өмнөговь аймгийн ихэнх сумдуудад өнгөрсөн өдрүүдэд шороон шуурга шуурчээ.
Өнгөрсөн долоо хоногийн цаг агаарийн мэдээг хүснэгтээс үзнэ үү.
Эх сурвалж: www.omnogovi.gov.mn