Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн тайлбараар бол Берлин дэх Монголын Элчин сайдын яамны байр өмнө нь хотынхоо зах хэсэгт байрлаж байсан, харин 2011 онд төв хэсэгт шинээр байр худалдаж авснаар иргэддээ хүрч ажиллахад илүү дөхөмтэй болжээ. Гэхдээ уг байрны хоёр давхрын 100 метр квадратыг худалдаж авахад шаардах 1.2 тэрбумыг улсын төсөвт суулган шийдэж өгөх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаснаа дуулгасан юм.
Харин ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны байрын тухайд I байрыг засварлах шаардлагатай, урсгал засварт шаардах хөрөнгийг 2013 оны төсөвт суулгаж өгөх. Уг байр 1960 онд баригдаж ашиглалтад орж байжээ. Мөн тус Элчин сайдын яамны харьяалалд байх байрны “А”, “Б” хэсгийг ОХУ-ын нэр бүхий компанид түрээсэлсэн түрээсийн гэрээг дүгнэх шаардлагатай хэмээн үзсэн дүгнэлтээ сонсгож 8 дээрх асуудлуудын хүрээнд тогтоол гаргах нь зүйтэй хэмээн үзлээ.