ОХУ-д цөмийн мэргэжилтэн бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

ОХУ-д цөмийн мэргэжилтэн бэлтгэнэ

 ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Цөмийн энергийн газрын нэр дээр оюутан сургах бүртгэл эхэлжээ. Бүртгэл өнөөдөр дуусах юм байна. Тавигдаж буй шалгуурт цөмийн технологи, цөмийн физик, физик, геологи, байгалийн шинжлэл, инженерийн мэргэжлээр суралцаж байгаа I, II дамжааны оюутан бөгөөд сурлагын голч дүн нь гурваас дээш байх ёстой бөгөөд суралцахыг хүсч байгаа мэргэжлийн суурь хичээлүүдийн Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн B-гээс дээш, 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх шалгуурыг тавьсан байна. Дээрх мэргэжлээр суралцахыг хүссэн оюутнуудыг сонгон шалгаруулах мэргэжлийн шалгалт дөрөвдүгээр сарын 20-нд болох гэнэ. Харин орос хэлний шалгалтыг хоёр хоногийн дараа авахаар төлөвлөжээ.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж