Шинжээч эмч нарт хяналт алга

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Шинжээч эмч нарт хяналт алга

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган Төрийн ордны их танхимд үргэлжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох тухай салбар хуралдаан  Төрийн ордны “Б” танхимд болж байгаа юм. Уг хэлэлцүүлэгт гэмт хэргийн нөхцөл байдлын улмаас хохирсон иргэд болон шүүх, прокурор, мөрдөн байцаах албаны төлөөлөгчид оролцож байна. Хуралдаанд оролцож байгаа нэгэн эх хэлэхдээ. “Гурван жилийн өмнө хүүгээ цаг бусаар алдсан. Гэтэл шүүхийн шинжээч эмч нар миний хүүгийн нас барсан шалтгааныг буруу дүгнэсэн. Шүүхийн шинжээч эмч нарын гаргасан дүгнэлт нь тухайн хэргийг хэрхэн шийдэх талд нөлөөлдөг. Тиймээс шүүхийн шинжээч эмч нарын дүгнэлтийг алдаа мадаггүй байлгах үүднээс үйл ажиллагаанд хяналт тавьдаг болох нь зүйтэй” гэсэн санал гаргаж байлаа. Тэрээр хэлэхдээ шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нартай уулзаад учир байдлыг бодитоор сонсч ойлголцож болдог. Гэтэл шүүхийн шинжээч эмч нарт ямар ч хяналт алга гэж шүүмжиллээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж