
Дархан сумын 6 дугаар хороололыг дараах үндэслэлтэйгээр “Орон сууцны жишиг хороолол” болгохоор болсон юм байна. Үүнд:
- Тус хороололд шинээр газар олголт хийгдэж барилгажилтын ажил хийгдэхгүй, өөрөөр хэлбэл дахин газар олгохгүй
- Газар доорхи инженерийн шугам сүлжээ харьцангуй сайн
- Автомашины болон автобусны зогсоол шинээр хийгдсэн
- Хамгийн бага хөрөнгө зарцуулж, үр өгөөжтэй ажил хийх нөхцөл боломжтой юм байна.
Эдгээр үндэслэлээр нийт 29 га талбайтай 6 дугаар хороололд дараах ажлуудыг хийхээр болжээ. Үүнд: Зам талбайг засах, ногоон байгууламжийн хамгаалалтыг сайжруулах, шинээр явган хүний зам, тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж багтаж байгаам байна. Нийтдээ тус хорооллыг Жишиг хороолол болгоход 930,0 сая төгрөг зарцуулагдах зураг төсөв гарчээ. Тухайлбал:
- 6386 м.кв-д Тоглоомын талбай дөрвийг байгуулахад 200,0 орчим сая төгрөг
- 1266 м.кв талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 20,0 орчим сай төгрөг
- 1415 м.кв талбайтай усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 45 орчим сая төгрөг /11 дүгээр багт барилгын суурийн ажил хийгээд олон жил баригдаагүй газар дээр/
- 3400 м.кв талбайтай уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 65 орчим сая төгрөг /16 давхар орон сууцны өмнөх талбай дээр/
- 4734 м.кв явган хүний замыг хийхэд 131,0 орчим сая төгрөг
- 1,6 м урттай сандал 50 ширхэгийг байрлуулна. Үүнд: 7,5 орчим сая төгрөг
- Сүүдрэвч 7 ширхэгийг байруулахад 9,8 орчим сая төгрөг
- 50н ширхэг хогын сав байршуулахад 2,5 орчим сая төгрөг
- 6м-ийн өндөртэй гэрэлтүүлэг 40-ийг тавихад 30,0 орчим сая төгрөг
10. Зарим хэсгийг зүлэгжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг услах, хамгаалалтын хайс, хашаа хийхэд 100,0 орчим сая төгрөг
11. Хороолол доторхи авто замын 3100м.кв талбайд засвар, нөхөөсний ажил хийхэд 150,0 орчим сая төгрөг
12. Нийт 3246 м.кв талбайтай авто зогсоол 17-ийг хийхэд 190,0 орчим сая төгрөг зарцуулагдахаар болжээ.
Дархан хотын орон сууцны 6 дугаар хороололыг “Орон сууцны жишиг хороолол” болгох ажлын нээлт ирэх 5 дугаар сарын 1нд болох юм байна. Харин 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н гэхэд “Орон сууцны жишиг хороолол”-ын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.