
-Наадмын комиссын гишүүд өчигдөр Хүй долоон худагт ажиллаад ирлээ. Энэ жилийн наадмын наана Хүй долоон худаг дахь морь барианы газрын үзэгчдийн суудал орчим болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх гэр барьдаг талбайг хатуу хучилттай болгох нь зөв юм гэсэн шийдэлд хүрээд байна. Түүнчлэн морь үзэхээр Хорин хоёрын товчоогоор гарч, Шар хөвийн дөрөлжөөр давах ганц замаар зорчдог. Үүнээс болж морь бариа руу явах, буцах үед түгжрэл үүсэх нь бий. Тиймээс 361-ийн гармын замаар буцаах маягаар тойрог хэлбэрээр зорчуулбал зүгээр юм уу хэмээн ярилцлаа. Эдгээр саналыг Ерөнхий сайдад танилцуулна. Засгийн газраас ямар шийд өгөхийг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс Засгийн газрын шийд гарсны дараа “Баяр наадмыг зохион байгуулах комисс” хуралдаж байж эцсийн шийдийг гаргана гэлээ.