Apple-ийн видео үйлчилгээ эрс шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Apple-ийн видео үйлчилгээ эрс шинэчлэгдэнэ

Apple-ийн умард Каролинд байгуулагдсан шинэ мэдээллийн төв видео урсгалын шинэ платформыг боловсруулж байна. Энэхүү платформ нь тун удахгүй бэлэн болж, хүмүүсийн телевизээр кино, мэдээ мэдээллийг хүлээн авч үзэх хэлбэр нэлээд өөрчлөгдөх бололтой.

Нэг талаас шинэ платформ зах зээлд нэвтэрснээр технологийн дэвшлийг шат ахиулах ч, нөгөө талаас одоог хүртэл видео урсгал нэвтрүүлэгч Netflix, Amazon Movie on Demand зэрэг олон тооны үйлчилгээнүүд технологийн зах зээлээс түрэгдэж гарах өндөр эрсдэлтэй юм. Apple шинэ платформоо хамгийн эхний ээлжинд iPad, iPhone, Apple TV гэх мэт бүтээгдэхүүнүүдэд суулгаж эхлэх юм байна. Тиймээс платформын шаардлагад өөрийн бүтээгдэхүүнүүдээ нийцүүлэхийн тулд эхний дугаарт Apple TV-ийн гол функцийг бүхэлд нь өөрчилжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж