Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт хуралдуулахаар болжээ. Өчигдөр тус байнгын хорооны хуралдаан үдээс хойш товлогдсон байсан ч хуралдаж чадаагүй өнөөдөр болгосон юм. Хэлэлцэх асуудлын тухайд тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан тавьсан Монгол Улсын Засгийн газар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани “Айвенхоу Майнз Лимитэд”-д хувьцаа эзэмшдэгээ мэдэгдэлгүй зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг шалган судалж, дүгнэлт ирүүлэх тухай тавьсан асуултын хариуг сонсох юм. Мөн ОХУ, Герман улсын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн тухай тайлан сонсохоор төлөвлөөд байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж