
Банкны удирдлагуудыг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутган Баянзүрх дүүгийн шүүхээс ялласан юм. Тэднийг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч тус бүрээс гурван жилийн ялыг нь хасч, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, үлдсэн хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэхээр болсон билээ.
Д.ЖАРГАЛ