
Лениний музейг зориулалтаар ёсоор ашиглахын тулд нэгдүгээр сард гарсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашиглагч тал болох МАН-д өдийг хүртэл музейн барилга болон үзмэрийг хүлээлгэн өгөх албан бичиг явуулахад ямарваа хариу өгөөгүй тухай албаныхан мэдээлж байгаа. Одоог хүртэл музейг МАН ашиглаж байгаа нь 1997 онд гарч байсан Нийслэлийн болон Дээд шүүхийн шийдвэрийн дагуу бөгөөд шүүхийн дээрх шийдвэрийг дахин нягтлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хорооныхон ийнхүү шүүхэд маргаан үүсгээд буй билээ.
Өнөөдрийн шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан, болон Төрийн өмчийн хорооны албаныхан төлөөлөн ирсэн бол музейн ашиглагч тал болох МАН-аас Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд оролцов.