Монголын Мянганы Сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс айл өрхийн хэрэгцээнд нам даралтын, усан халаалттай, Канадад үйлдвэрлэгдсэн зуух огт нийлүүлээгүй болно. “Цэвэр агаар” төсөл нь айл өрхөд зориулж, Турк, Монголд бүтээсэн, үйлдвэрлэсэн, зөвхөн бага оврын, мод, нүүрсээр галладаг, эрчим хүчний хэмнэлттэй энгийн зуухны үнийг хөнгөлсөн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард нийлүүлж дууссан юм. Энэ 2013 онд айл өрхүүдэд аливаа төрлийн зуух, түүний дотор нам даралтын Канад зуух нийлүүлээгүйг албан ёсоор мэдэгдэж байна. АНУ-н буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Цэвэр агаар” төсөл нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-тай оноосон нэр, үйл ажиллагаа адил төстэй байдгийг харгалзан, андуурч ташаарахгүй байх талаар анхаарна уу.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН