
Үндэсний хувцас, өв соёлоо дээдлэх нь монгол хүн бүрийн үүрэг. Гэтэл бидний ихэнх нь босоо бичгээ мэдэхгүй, монгол дээлээ жилдээ ганцхан удаа буюу сар шинийн баяраар өмсөх нь хэвийн үзэгдэл болсон. Харин поп хатагтайн хувьд өөр. Тоглолт, энд тэндэхийн хүлээн авалтанд үндэсний хувцасаараа гоёх нь элбэг байдаг. Бүр нэгэн үе Дондог Дулам хатны гоёлоор гоёж урлагийнхан дундаа л анхдагч болж байсан удаатай. Ямартаа ч Сараа гавьяатын маань өмссөн хүннү гоёл хэр зохио бол?
Эх сурвалж: www.grandnews.mn