БНАСАУ Кэсоны үйлдвэрийн бүсийг бүрэн хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

БНАСАУ Кэсоны үйлдвэрийн бүсийг бүрэн хаажээ

Хоёр Солонгосын хамтарсан эдийн засгийн бүсийн ажилтнууд дөрөвдүгээр сарын 9-нд ажилдаа гарсангүй.

                                                                   Фото: Kim Jae-Hwan / AFP

Кэсоны эдийн засгийн бүс дэх үлдвэрт нь өмнөдийн ажилчдыг 3-наас эхлэн оруулсангүй. Дөрөвдүгээр сарын 8-нд БНАСАУ-ын эрх баригчид уг бүсийг хааж буйгаа зарласан юм. Кэсонд өмнөдийн 123 үйлдвэрт Хойд Солонгосын 53 мянган хүн ажиллаж байсан ба үйлдвэрийг зогсоосны дараа 13 компани ажлаа хаажээ. Associated Press мэдээлснээр Кэсоны нутаг дэвсгэрт өмнөд 400 орчим хүн үлдэж, машин техникээ манаж байна. Тэд хоол ундны хүрэлцээ дуустал тэнд байх гэнэ.

Цэрэггүй бүсээс 10 км-ийн зайтай Кэсон цогцолборыг 2004 онд байгуулсан ба хоёр хөршийн хамтын ажиллагааны бэлгэдэл болсноос гадна түүнээс Хойд Солонгос валют авдаг байв. Кэсоны бүс ажиллаж байгаа нөхцөлд тэд дайтахгүй гэсэн санааг ч шинжээчид тэмдэглэж байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж