
Өвөрхангай аймаг 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд ажилтан, албан хаагчдынхаа ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаанд хамруулах хүсэлт тавьснаар уг сургалтыг хийж байгаа юм. Одоогийн байдлаар аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Татварын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Есөнзүйл сумын Засаг Даргын Тамгын Газартай хамтран ажиллаж ажилтан, албан хаагчдад уг сургалтыг зохион байгуулснаас гадна Есөнзүйл сумын эмэгтэйчүүдэд зориулан “Ажил амьдралын цагийн баланс”, “Бизнес санааг хөгжүүлэх нь”, “Стресс түүнийг зохицуулах нь, Иогийн хичээл”-үүдийг багтаасан нэг өдрийн сургалтыг Энхтайвны корпус болон VSO ОУБайгууллагын сайн дурын ажилтнуудтай хамтран зохион байгууллаа.
(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)