
Ингээд уг тендерт оролцохоор албан бичгээ авч очтол хариуцсан хүн нь байхгүй гээд материал өгөөгүй байна. Маргааш нь дахин утсаар залгатал хариуцсан хүн нь төрийн ордонд ажилтай байгаа гээд халгаасангүй. Маргааш нь дахин залгатал “Хөдөө томилолтоор явсан” гэжээ. Ийм байдлаар гурав хоног өнгөрсний эцэст өөрийн биеэр утасдаж учирлажээ. “Хуулийнхаа дагуу бол тендерийн материалыг 30 хоногоос өмнө сонирхогч этгээдэд өгөх үүрэгтэй байдаг. Хэрэв та хэд ийм байдлаар материалаа өгөхгүй бол би зохих журмын дагуу гомдол гаргалаа” гэж сүрдүүлсний эцэст “ирэх долоо хоногт ирж аваарай” гэдэг хариуг сонссон байна. Энэ талаар тэрбээр хувийнхаа твиттерт Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингээс доорх байдлаар асууж мэдээлэл авсан байх аж.

Тэгээд тендерийн материал гэдэг хар хайрцаг дотор юу байгааг нь мэдэхгүй, мөн тэр ажлыг хийж чадах эсэхээ ч мэдэхгүй 200 мянган төгрөгөө БЭЛНЭЭР төлөөд (учир нь дансаар төлөх боломжгүй бэлнээр авна гэсэн) материалаа хуулийн хугацааг өнгөрүүлж байж авсан байна.
“Тендерийн матөриалаа аваад судаллаа. Гүйцэтгэгч компанид тавих шаардлагын 10 дугаарт бичээстэй доорх заалтыг уншаад энэ тендер захиалгаар зарлагдсан, хүмүүсийн хэлдгээр “эзэнтэй тендер” гэсэн бодол хэнд ч төрөхөөр байна” хэмээн Баярсайхан Володя твиттертээ бичсэн байна. Тэрхүү тавигдах шаардлагын 10 дугаарх нь юу байв?

Энэ бүхэн нь юу хэлж байгааг В.Баярсайхан дараах байдлаар дүгнэжээ.
Үнэхээр захиалгат тендер гэдгийг батална. Тендерийг материалыг бэлдэхэд захиалагчтай холбоотой компани/этгээд өөрөө оролцсон.
ЖДҮ-ийн сангийн зүгээс төндерийн материал, техникийн шаардлагын бичиг баримтыг бэлтгэсэн төрийн албан хаагч үнэхээр мэдлэг муутай, ажилдаа хайнга.
Энэхүү мэдээлэл, баримтыг цахим сүлжээнд тавьсны дараа сэтгэгдлээр бас нэгэн шинэ мэдээлэл орж ирсэн байлаа. Өөрөөр хэлбэл, тендерийн материал дотор “Мизурн” гэх компанийн сайт дээрх танилцуулгын нэг хэсэг бичигдсэн байгааг “сэтгэгдэлчин” олж илрүүлжээ. Үүнээс болоод нэр холбогдсон тус компанийн зүгээс мэдэгдэл гаргаж, мөн л цахим байдлаар тараасан юм. Уг тендерт ямар ч холбоогүй гэж тус компани нотолсон байлаа. Тэгэхээр Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн ажилтнууд тендерийн материал боловсруулахдаа холион бантанг нь хутгасан байж таарлаа.
Тендерт оролцох гэж иймэрхүү ээдрээтэй замыг туулсан Bayarsaikhan Volodya цааш бичихдээ “Энэ бол төрийн байгууллагын зүгээс булхайтай зарладаг олон зуун тендерүүдээс зөвхөн нэг нь гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Энэ тендер цуцлагдсан ч бай, эсвэл үргэлжлээд сонгон шалгаруулалт яваад гүйцэтгэгч нь шалгарсан ч бай хамгийн гол нь уг асуудлыг Авилгатай тэмцэх газараас шалгаж, мөн Засгийн газрын зүгээс ЖДҮ-ийн сан болон бусад агентлагаас зарлаж байгаа тендерт илүү их анхаарал, хяналт тавьж холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэх естой гэж үзэж байна” гэжээ.