М.Борбаатар: Тийм зүйл байхгүйг хариуцлагатай мэдэгдье

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

М.Борбаатар: Тийм зүйл байхгүйг хариуцлагатай мэдэгдье

М.Борбаатар: Ийм юм огт байхгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай мэдэгдэж байна

Хойд Солонгост байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэрэгт цэргийн зарим албан тушаалтныг сэжиглэн шалгаж байгаа билээ.

Уг хэрэгт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хошууч генерал М.Борбаатарыг холбоотой гэсэн хардлагаар зарим хэвлэл, сайтад бичжээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Зарим хэвлэлд миний нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарч байгааг уншлаа. Батлан хамгаалах яаманд миний ажиллаж байсан үед тийм зүйл болоогүй, ийм юм огт байхгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. Харин намайг хэвийн ажлаа хийж байхад МАН-аас удаа дараа “ажлаа өг” гэж шахалт үзүүлж, улмаар би 2011 оны зургадугаар сард ажлаа өгсөн. Жил орчим БХЯ Төрийн нарийн бичгийн даргагүй, би ажилгүй байсны эцэст Сөүлд Батлан хамгаалахын атташегийн томилолт өгснийг цэргийн хүний ёсоор тушаал биелүүлэн одоо ажиллаж байгаа болохоос энэ асуудалтай холбоотойгоор томилж явуулсан гэсэн мэдээлэл ч мөн худал ташаа болохыг хэлмээр байна. Энэ завшааныг ашиглан Монгол улсын иргэддээ Солонгосын хойгт байдал түгшүүртэй байгаа хэдий ч Та бүхэн энд амьдарч ажиллаж, сурч байгаа хүүхэд, төрөл садан, ах дүү, найз нөхдөдөө санаа зоволтгүй тайван байж болно гэдгийг Сөүлд ажиллаж байгаа Цэргийн атташегийн хувьд зориуд хэлье” гэлээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж