Сайд нар аудитын шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Сайд нар аудитын шалгалтад бүдэрчээ

Үндэсний аудитын газраас яамдууд болон Засгийн газрын харьяа агентлагуудын санхүүгийн тайланд шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар багагүй зөрчил илэрсэн байна. Тодруулбал, санхүүгийн тайлангаа худал мэдүүлсэн, өглөг, авлагадаа залруулга хийсэн, үйлчилгээнд зарцуулсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж тооцсон зэрэг “засвар” хийснийг аудиторууд илрүүлсэн гэнэ.  Түүнчлэн улсын төсөвт орох мөнгийг төсвийн дансанд оруулаагүй, авсан зээлээ дарснаас гадна үйл ажиллагааны чиглэлээр болон төслийн шугамаар орж ирсэн мөнгөний зарцуулалтыг аудитын тайлан бүртгэлд мэдээлээгүй нуусан байсан аж.
Аудитын шалгалтад Ерөнхий сайд С.Батболд магнай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар хамгийн сулхан дүнг авсан байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар ч аудитын шалгалтад бүдэрсэн бололтой. Харин санхүүгийн тайлангаа ном журмын дагуу мэдүүлж, үнэн зөвөөр өчсөн УИХ-ын дарга, Хүний эрхийн комиссын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Батлан хамгаалахын сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар аудитын шалгалтаас сайн дүн авсан гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж