Америкийн дизайнч Зак Позен 24 каратын алтаар даашинз бүтээлээ. Даашинзийг 1,5 сая ам.доллараар үнэлсэн бөгөөд хувцсаа мөхөөдөлсний тэргүүлэх үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнд зориулсан байв.
Позен “Magnum Ice Cream” компаний Magnum Gold нэртэй шинэ бүтээгдэхүүн гарч байгаатай холбогдуулан даашинзийг урлажээ.
Шал хүртэл урт, ханцуйгүй, гүнзгий ухаастай даашинз нь “хайлж буй мөхөөлдсийг санагдуулна. Энэ ер бусын гоёлыг хийхэд 24 каратын алтан 10 мянган блескийг хэрэглэжээ. Тэр алтан блескүүдийг таван янзын хэмжээтэйгээр гар аргаар бэлтгэсэн байна.
"Анх удаа алтан даашинз оёсон нь их том туршлага боллоо. Мөхөөлдөс мода хоёр нь мэдрэмж ба тансаглалыг бэлгэддэг учиртай” гэж Позен өгүүлжээ.
Энэ алтан даашинзаар гоёсон Бразилийн жүжигчин Каролин Корреа шинэ бүтээгдэхүүний рекламын роликт тогложээ. “Алт шиг төгс үзэсгэлэн” гэсэн роликийг энэ сарын 18-нд нээгдэх Трайбекийн кино наадам дээр үзүүлэх гэнэ.
