I эмнэлэгт аврах ажиллагаа сургуулилав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

I эмнэлэгт аврах ажиллагаа сургуулилав

Өнөөдөр Улсын клиникийн төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлгийн орчимд газар хөдөлснөөс барилгад нуралт үүсч, нилээдгүй хүн бэртэж гэмтлээ гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Дээрх дуудлагын дагуу 10:00-12:00 цагийн хооронд нэгдүгээр эмнэлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбарын аврагч, гал сөнөөгчид аврах ажиллагааг зохион байгууллаа. Энэ бол Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн нөхцөл байдалд үүссэн үед аврах, эрэн хайх ажиллагаа явуулах ур чадвар, тухайн албан байгууллагуудын аюулгүй байдлыг шалгасан бэлтгэл сургуулилт байв. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Говийн чоно-3” бэлтгэл сургуулилтийн хүрээнд нийслэлийн хэд хэдэн албан байгууллагад аврах, хор уршгийг арилгах, үйл ажиллагааны заавар, журам, стандартууд  бодит байдалд хэрхэн нийцэж байгааг турших сургуулилт хийжээ. Нэгдүгээр эмнэлэгт зохион байгуулсан аврах ажиллагаа дөнгөж сая дууссан бөгөөд 14:00 цагаас нийслэлийн 45 дугаар сургуульд дээр уг аврах ажиллагааг үргэлжлүүлэх аж. Учир нь тус сургуулийн барилга байгууламж нилээд хуучирч муудсантай холбоотойгоор болзошгүй аюулд хэрхэн бэлэн байх талаар үзүүлэх сургуулилтийг багш, сурагчдад бодитоор харуулах гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж