Хэл ярианы согогийг засах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Хэл ярианы согогийг засах боломжтой гэв

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн сурагчдын авъяасыг хөгжүүлэх “Авъяас” хөтөлбөрийг 2012 оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн багш нар оюуны бэрхшээлтэй болон хэл ярианы гэм согогтой хүүхдүүдийнхээ авьяасыг нээн хөгжүүлэх замаар хэл ярианы согог, танин мэдэхүйг нь хөгжүүлж байна. Ингэхдээ сургууль дээрээ математик, гимнастик, даам, шатар, хөгжмийн дугуйлан ажиллуулж, анги бүрээс авьяас, сонирхлынх нь дагуу элсүүлэн сургаж байгаа гэнэ. Үүний үр дүнд сурагчдын хэл, ярианы согог засрах боломжтой ажээ. Эдгээр дугуйланг нарийн мэргэжлийн согог зүйч багш удирдан явуулдаг бөгөөд энэ нь хүүдүүдэд үр дүнтэй байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас онцоллоо.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж