
Өвөрхангай аймгийн Эрдэнэзуугийн музейн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн хоёр ширхэг Аюуш бурханыг сольсон хэргийг Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгаж эхэлжээ. Дээрх бурхад Монголын хосгүй үнэт өвд бүртгэгдсэн, тус музейн үзмэрүүд байсан аж. Гэтэл уг бурхад хэзээ хуурамчаар солигдсоныг музейнхэн мэдэхгүй байгаа гэнэ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна.