Барилгын ажлыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Барилгын ажлыг зогсоов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хороо 120 мянгатын автобусны буудлын ард цэнхэр хашаа тойруулан барьсан “нууцлаг” ажил зогсов. Уг газрыг “Алтай констракшн” компанийн захирал Х. Бат-Эрдэнэ эзэмшиж байсан аж.  “Алтай констракшн” компанийнхан  40 жил солиогүй байсан төвийн шугам солих ажил хийх гэж газрыг нь ухсан хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт  танилцууллаа. Өнөөдөр тэрбээр уг газарт очиж байдалтай нь танилцсан. Барилгын компанийнхан газарт барилга байгууламж барихгүй гэж Засгийн даргын нэгдүгээр орлогчид танилцуулав.  Ойрын өдрүүдэд I хорооны оршин суугчдыг бухимдуулаад авсан энэ ажлаа нэн даруй зогсоохыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч шаардав. Улмаар ухсан газрыг булж,  тойруулан барьсан хашаагаа буулгахыг үүрэг болгосон.  Иргэдэд энэ тухайгаа ойлгуулах ёстойг ч санууллаа.  Тэрбээр “Шийдвэр хэзээ ч царцахгүй.  Та бүхэнд энэ газрыг ухаж төнхөж барилга байшин бариулахгүй шүү гэсэн үүрэг дээр хотын удирдлагууд хатуу  зогсоно” хэмээв. “Алтай констракшн” компанийн гүйцэтгэх захирал Х.Батбаасан “Бид энд барилгын ажил явуулахгүй. Шугам солих гээд нүх ухсан болохоор ухсан нүхээ булсныхаа дараа хашаагаа буулгая. Цаашид хэл ам ам татлахгүй” гэж амаллаа. Шугам солих нэрээр газар ухаж, мод бут сүйтгэж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч байдалтай газар нь танилцсан бөгөөд Нийслэл, дүүргийн газрын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн байгаль орчны газар, барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд мөн уг ажилд оролцлоо.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж