Их тойрууг хэрхэн тохижуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Их тойрууг хэрхэн тохижуулах вэ?

Нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайг энэ зунаас эхлэн 2014 оныг хүртэл тохижуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, төслийн хүрээнд хотын төвийн сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулах гэнэ.

Энэхүү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг зургаан  зэрэглэлд ангилж, зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгчээ. Тухайлбал нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байх аж. Мөн энэ хэсэгт 10 гүүрэн гарц, зургаан нүхэн гарц хийхээр төлөвлөжээ.

Д.ЖАРГАЛ

Их тойруу доторхи гудамж талбайн тохижилтын эскиз  зургийг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулъя.









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж