Техникийн хяналтын үзлэгийг чирэгдэлгүй, чанартай зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын “Баянгол”, “Сонгинохайрхан”, “Баянзүрх” техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажил, амралтын өдрүүдэд өдөр бүр өглөө 08:00-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэв.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч болон нийт жолооч нар тээврийн хэрэгслээ гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулж, ачаалал үүсгэхгүй байхыг хүсч байна. Суудлын автомашины 10,000 харин ачааны 15,000 төгрөгөөр оношилгоонд орж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ