
PSY өчигдөр өөрийн улсын нэгэн телевизийн нэвтрүүлэгт хэлэхдээ “шинэ дуу маань мөн л бүжгийн хэмнэлтэй хүмүүст эрч хүч өгөх уран бүтээл. Гэхдээ дууныхаа клипэнд гарах бүжгийн талаар тодорхой ярьмааргүй байна. Харин Солонгосчуудын хувьд бүгд энэ бүжгийг мэднэ” гэжээ.
Тэрээр мөн саяхан Рейторст өгсөн ярилцлагандаа “бие даасан тоглолтоо хийж, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх мөч ойртож байна. Гэхдээ түүнээс өмнө бэлтгэл ажилтай холбоотой хийх зүйл их байгаа учраас цаг зав багатай байна” хэмээн ярьжээ.
Э.АНХТУЯА